Намрын билэгт сайн өдөр Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийн шавыг тавилаа.Аймаг, сумын хөрөнгө оруулалтаар хийгдэх барилгын ажлын гүйцэтгэгчээр Халзан хайрхан ХХК шалгарсан ба ийнхүү ажлаа эхэлж байна. Шинээр баригдах өргөтгөлийг болницоор ашиглах ба хуучин эмнэлэгийн байрыг амбулатор болгож, хэвтэн эмчлүүлэгчдийн ая тухыг бүрдүүлж, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж чанарыг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна. Нутгийн түмэн олондоо эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе.